ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын V хуралдаан хуралдаж байна

2017-12-05

Аймгийн ИТХ-ын V хуралдаан 12 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд эхэлсэн. Эхний өдөр хуралдаанд аймгийн ИТХ-ын 37 Төлөөлөгч хүрэлцэн ирж, 90,2 хувийн ирцтэйгээр хуралдав. 
Хуралдааны эхэнд хуралдааны дэг, хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид үг хэлж, санал гаргасан юм. Тодруулбал: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, аймгийн МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг үүрэгт ажлаас нь огцруулах санал оруулсан бол аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ш.Батсүх аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг тус тус оруулж, олонхийн саналаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталлаа. 
Энэ өдөр V хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай" аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл, "Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай" аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэлүүдийг хэлэлцэж, Төлөөлөгчдийн саналыг сонсон, илтгэлд тусгагдсан ажлын үр дүн, түүнд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтын талаар дүгнэсэн байна.
2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын V хуралдаан үргэлжлэн хуралдаж, 39 Төлөөлөгч хүрэлцэн ирж, "Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай" аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэлийг хэлэлцэж байна. Дараагаар нь "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай" илтгэлийг хэлэлцэн шийдвэрлэх юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%