Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан эхэллээ
Тус хурлаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны
үндсэн чиглэл батлах, Орон нутгийн 2017 төсвийн тодотгол, Орон нутгийн 2018 оны
төсөв батлах, Орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд өгөх Аудитын саналын тухай, 2018 онд иргэнд өмчлүүлэх
газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах, Аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны
төлбөр үйл ажиллагааны хувь хэмжээг тогтоох, Бичил уурхайн
зориулалтаар газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэнэ.
www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 78