ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хурлын 6 хороогоор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргав

2017-12-03

Өнөөдөр аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Хурлын Нутгийн удирдлагын хороо, Нийгмийн бодлогын хороо, Үйлдвэржилт, хөгжлийн бодлогын хороо, Эдийн засаг, хөгжлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо, Дэд бүтэц, хот байгуулалтын хороодоор хэлэлцүүлэн, Төлөөлөгчид саналаа тусгуулан, дүгнэлт гаргав.
"Аймгийн ИТХ-ын V хуралдаан"-аар: 
-Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл
-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай илтгэл
-Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл
-Аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай илтгэл
-Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай илтгэлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%