ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын V хуралдааны хэлэлцэх асуудлыг баталлаа

2017-12-02

Аймгийн ИТХ-ын V хуралдаан 2017 оны 12-р сарын 04, 05-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын 02-нд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Ч.Чинбат, Б.Амгаланбадрах, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж, 7 асуудлыг хэлэлцэв. 
Хуралдаанаар: Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай, аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл болон Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал, аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай болоод V хуралдааны дотоод журам, хуралдаанд урилгаар оролцогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулан, төрийн дээд шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 
12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн өдрийн үйл ажиллагаа болон 6 хороод хуралдах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 80
42 / 53%
19 / 24%
11 / 14%
8 / 10%