ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өдөрлөг” зохион байгуулав

2017-12-02

ОУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өдөрлөг”-ийг аймгийн ХХҮГазраас холбогдох бусад байгууллагуудтай хамтран 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хөгжил хамгааллыг сайжруулах тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, тэгш байдал бий болгох зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах” чиглэлээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Ховд салбартай хамтарч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд нөхөн сэргээх өдрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Ачлалт наран хайрхан эмнэлэгтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлжээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%