ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Ховд аймагт боодол өвсийг 2500 төгрөгөөр худалдах ёстой шүү

2017-11-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ийнхүү шийдсэнээр хилээр оруулж ирэх улаанбуудай, өвс, малын тэжээлийг ирэх 12 дугаар сарын 04-өөс татваргүйгээр оруулж ирэх бүрэн боломжтой болж байгаа юм. 
Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр улаанбуудай, өвс, тэжээлийг оруулж ирэх компаниудыг квотоор тогтоож, гэрээг урьдчилан хийсэн нь компаниудыг ялгаварлан, аль нэг компанид давуу эрх олгож улмаар өрсөлдөөн бий болж үнэ хямдрах боломжийг хааж байгаа тухай асуудлыг хөндсөн юм. 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өвс тэжээл улаанбуудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа энэ үед оруулж ирэх компаниудад боломжийг тэгш эрх олгох ёстой. Зөвхөн эдгээр компаниуд л өвс, тэжээл оруулж ирнэ гэж зааж, ялгаварлаж байгаа нь зөв юм уу. Аль чанартай, хурдан, хямд үнээр оруулж ирж байгаа бусад компаниудад нь яагаад тэгш эрх олгож болохгүй байгаа юм. Өрсөлдөөн бий болж байж л үнэ буурна шүү дээ.
Нөгөөтэйгүүр Ховд аймагт өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн О.Батнасантай хамтран Ховд аймгийн бүх сум, багийн малчин, удирдах ажилтнуудыг оролцуулсан “Малчин удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн боодол өвсгийг 2500 төгрөгөөр Цагаануурын боомтоор оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Ховд аймгийн малчид 2500 төгрөгийн боодол өвс ирэхийг хүлээж байна. Тухайн үед 3500 төгрөг гэж байсан боодол өвсийг 2500 төгрөгөөр зарагдана гээд авалгүй хүлээсээр одоо боодол өвс 7000 төгрөгт хүрээд байна. Татвараас нь чөлөөлж байгаа энэ үед 2500 төгрөгөөс ч хямдаар зарах боломжтой шүү. Ховд аймгийн малчид маань хямд өвсөө хүлээсээр байна. Ярьсан бол хийх хэрэгтэй, төрийн залгамж чанар гэж байх ёстой” гэж хатуухан анхааруулсан юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%