Ховд сумын Цагаанбургас багийн өндөр настан Хадыл овогтой Касилхаан нь Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор шагнуулсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гэрт нь очиж гардуулан өглөө. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Харахат, аймгийн БТСГ-ын дарга Г.Цэдэнбал болон Ховд сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл хадгалуулав.
Х.Касилхаан гуайн 1932 онд төрсөн. Өдгөө 85 нас сүүдрийг
зооглож яваа азай буурал Сумын хошой аварга малчнаар 2 удаа, Аймгийн
хошой аварга малчнаар 2 удаа шагнагдаж байсан бөгөөд Аймгийн Чанарын аварга
малчнаар шалгарч байжээ. Түүний 12 хүүхэд нь эцгийнхээ малч ухааныг өвлөн авч, өдгөө
мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн, тэгш
дүүрэн, түвшин сайхан амьдарч байна.