ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

2017-11-26

Улс тунхагласны баярын энэ өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 43 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. 
Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа, НУББХ-ийн мэргэжилтэн Б.Даваадорж болон НУБЗХ-ийн мэргэжилтэн А.Түмэндэлгэр нар тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч боллоо. 
Мөн аймгийн ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Санхүүгийн хяналт, Аудитын албаны алба хаагчид тангарагаа өргөсөн байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%