ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Сагил сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Пүрэвсүрэн: Нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэд хөдөлмөрчдийн дунд үүсэж буй улс төржилт, намчирхал түүний үр дагавар, түүнээс гаргах арга зам

2017-11-27



Монгол улсын Үндсэн хуулинд “.... Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.... , ..... сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.... “, ЗЗНДНТУТХуулинд “.... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна....” гэж тус тус заасан.

ИТХ-ыг байгуулж, сум багийн Засаг даргаа сонгох үйл ажиллагаа дээрх хууль эрх зүйн дагуу сүүлийн 20-иод жилд хэрхэн явагдаж өнгөрсөн талаар өөрийнхөө сумаар жишээ татаж энэхүү илтгэлээр илэрхийлье.

Увс аймгийн Сагил сум 2400 хүн амтай 1500 гаруй сонгогчтой, 600 гаруй өрхтэй, засаг захиргааны 5 багтай, аймгийн төвөөс 60 км, мал аж ахуй салбар зонхилсон, үйлдвэрлэл үйлчилгээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжил муутай, ахуй хүнсний бараа хангамжийн ихэнх хувийг иргэд өөрсдөө нийтийн болон хувийн унаагаар Улаангомоос татан авалт хийдэг тул худалдаа үйлчилгээний том цэг байхгүй байдаг.

Сум орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг ерөнхийд нь авч үзэхэд иймэрхүү дүр зураг харагддаг. Яагаад ийм бүдэг дүр зураг харагддаг талаар орон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнийг дагаж бий болдог гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж ирсэн бодлого, шийдвэр түүнээс гарах үр дагавартай холбож үзье.

 Монгол улсын Үндсэн хуулинд “.... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ....” гэж заасан. 1992-1996 онуудад болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ИТХ-ын төлөөлөгчийн бүтэц бүрэлдэхүүнийг авч үзэхэд салбар бүрийн төлөөлөл буюу эмч, багш, төрийн албан хаагч нар сонгогдож чадаж байсан нь ажиглагддаг. ИТХ-ын төлөөлөгчид салбар бүрээс сонгогдсоны давуу тал маш их байдаг.

 Тэр хирээр ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт төрийн удирдлагатайгаа хослон иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангадаг боломжийн түвшинд байсныг тэр үеийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тоон үзүүлэлт, бүтээн байгуулалтаар бий болсон материаллаг зүйлүүдээс харагдаж байна. Жишээ: Иргэд өөрсдийн хүч нөөц боломжоор 150 гаруй га газарт тариа, 40 гаруй га-д хүнсний ногоо тарьж ургуулж, хураан авч, улмаар тариагаа тээрэмдээд гурил гаргаад авчихдаг, хүнсний ногооны зохих хувийг хангачихдаг, хөдөлмөрөөрөө хоршиж ахуй үйлчилгээний үйлдвэрлэл, халуун ус, үсчин, фото зурагчин, оёдол эрхлэх төдийгүй бүр цаашлаад гутал, хувцасны захиалга авч эцсийн бүтээгдэхүүн үйлдэрлэдэг, эсгийн үйлдвэр байгуулж борлуулалтаа хөрш аймгуудад худалдаалдаг байжээ. Дээрхи жижиг дунд үйлдвэрлэл газар тариалангийн салбарт ойролцоогоор 60 гаруй иргэд байнгын ажлын байраар хангагдаж, хөдөлмөрлөхийн ач тусыг урьдал болгож байсан байна. Энэ нь иргэд сонгогчид улс төрийн сонголтоо маш сайн хийж чадаж байсны үр дүн юм.

1996 оноос хойшхи орон нутгийн сонгуулиар бий болсон ИТХ-ын төлөөлөгчдийн бүтэц бүрэлдэхүүн дэх салбар бүрээс сонгогдож байсан эмч, багш гэх мэт сонгогдогчийн тоо 1992-1996 онуудын ИТХ-ын төлөөлөгч сонгогдож байсан үетэй харьцуулахад багассан.

Улс төрийн намууд маш олноор түрж орж ирсэн, улмаар олон ургальч үзэл эрх, эрх чөлөө ардчилал нэрийн дор мэдлэггүй, туршлаггүй, арга зальтай, нийгмийг удирдан чиглүүлэх авьяас чадваргүй, нүглийн нүдийг гурилаар бөглөх ядруухан сэтгэлгээтэй дээд боловсролтой гэх нөхдүүд, мал аж ахуйн салбарын төлөөлөл, ажилгүй иргэд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож тэр хирээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үнэлэмж, чадавхи буурч, цаашлаад ах дүү хамаатан садан, ураг овогоороо талцаж нийгэм дэх гажиг үзэгдэл болж даамжирч, цөөхөн хэдэн иргэд нь энэ нь тэр намын, тэр нь энэ намын гэж хуваагдалд орсон байна.

Зарим увайгүй өөрийгөө энэ нутгийн эзэн савдаг, эх оронч хэмээн дүр эсгэж нутгийн өөрөө удирдах байгуулагад сонгогддог, улбаалаад улс төрийн бусармаг үйлдэл гаргаж төрийн албаны тогтвортой сайн ажиллаж байгаа албан хаагчдыг ажлаас халах, хавчин гадуурхах зэрэг зүй бус үйлдлээс болж нөгөө талдаа иргэд тэгш хүртээмжтэй хүрэх ёстой төрийн үйлчилгээ доголдож эхэлдэг. Ийм сөрөг үзэгдэл тухайн 4 жилдээ болоод өнгөрөхгүй, дараагийн 4 жилд гэх мэтээр давтагдаад л явна.

Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутгийн байгуулагад сонгогддог эрх зүй байдаг боловч өөрийн эрхэлж буй үндсэн ажлаа 4 жилээр хязгаарлахыг хүсдэггүй. Яагаад гэвэл дэмжиж байснаас өөр нам гарч ирвэл халагдах эрсдэлтэй.

Иймд нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулж, иргэдийн дундах намчирхлыг арилгахын тулд нээлттэй ил тод байдлыг хангах, иргэний оролцоог баг, сумын түвшинд дээшлүүлж, сахилга хариуцлагыг сайжруулах хэрэгтэй.

Мөн төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгож, хэрэгжилтийг хангуулснаар төрийн албаны тогтвортой байдал хангагдаж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, иргэдийн нутгийн өөрөө удирдах байгууллагад итгэл нэмэгдэнэ.

Цаашид намчирхлыг арилгаж, иргэдийн улс төрийн талаарх ойлголтыг сайжруулахын тулд хамгийн гол нь үнэн зөв мэдээллээр хангаж, төрийн албаны ёс зүй харилцааны соёлыг эрхэмлэх шаардлагатай байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%