ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Цахим номын сан", "Оюунтүлхүүр" аймгийн дэд хөтөлбөрүүдийг баталлаа

2017-11-25

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар “Оюунтүлхүүр”, “Цахим номын сан” зэрэг дэд хөтөлбөрүүдийг баталлаа.

Энэхүү хөтөлбөрүүд нь номын сангийн стандарт үйлчилгээг сайжруулах, фонд баяжилтыг нэмэгдүүлэн, соён гэгээрүүлэх ажлын чанар хүртээмжийг сайжруулах, ном унших соёлыг төлөвшүүлэх болон залуу хойч үеээ бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд нөлөөлөх зорилготой юм. 

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд амжилт хүсч хэлсэн үгэндээ: Ном бол далай мэт өргөн дэлхий мэт агуу болоод бидний ертөнцийг харах цонх мөн хэмээгээд "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой"-д зориулан гаргасан номын дээж болон бусад уран бүтээлчдийн номноос бэлэг болгон номын санч М.Чимгээд гардуулан өгсөн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%