ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан боллоо

2017-11-26

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанд Тэргүүлэгч Б.Амгаланбадрах, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж, 10 асуудлыг хэлэлцлээ. 
Тухайлбал: “Зөв хөдөлмөрч залуу”, “Оюунтүлхүүр”, “Цахим номын сан”, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” зэрэг 4 аймгийн дэд хөтөлбөр, аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 төсөвт өөрчлөлт оруулах тухай болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл зэрэг 10 асуудлыг хэлэлцэн, баталсан байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд Ховд Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ зөвлөх эрхтэйгээр оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%