ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Авлигатай тэмцэх газраас манай аймагт шалгалт хийнэ

2017-11-21

Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын хэсэг өнөөдөр 2017.11.21 ний өдөр  манай аймагт хүрэлцэн ирлээ. Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийж аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын харъяа байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах ажлыг энэ сарын 24-ний өдрийг хүртэл явуулах юм байна.

Тус ажлын хэсгийн гол зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход оршжээ. Иймд иргэд та бүхэн өргөдөл, гомдол, саналаа аймгийн ЗДТГ-ын №1 тоот өрөөнд биеэр ирж өгөхийн зэрэгцээ 98009859 утсаар холбогдон мэдээлэл өгөх боломжтой юм байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%