ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн сумдаас өнөтэй өвөлжих цөөхөн сумдын нэг нь Булган сум

2017-11-17

Ховд аймгийн 17 сумдаас ихэнх сумдад өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд Булган сум өнтэй өвөлжих цөөхөн сумдын нэгд багтаж байна.  Өнгөрсөн өвлийн цаснаар хүндхэн байсан ч зундаа өвс ургамал сайтай байж тэр хэмжээгээр мал сүрэг тарга тэвээрэг сайн авч, малчид сэтгэл тэнэгэр сайхан намаржиж  байна. Хэд хэдэн удаагийн зудаас сургамж авсан тус сумын малчид цаг мал сайхан байна гээд өвөлжилтийн бэлтгэлээ хойш тавьсангүй. 
Урьд жилүүдээс илүү их хэмжээний байгалийн хадлан бэлтгэн авчээ. Өнгөрсөн жилүүдэд сумын хэмжээгээр 23 мянган тн хадлан бэлтгэдэг байсан бол энэ жил 26 мянга 500 тн хадлан бэлтгэсэн байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хаваржилт хүндэрч болзошгүй сумдын мал малчдыг өөр сумдад өвөлжүүлэх шийдвэр гаргасны дагуу тус суманд Чандмань, Зэрэг, Мөнххайрхан гээд хэд хэдэн сумдын малчид отроор өвөлжиж байна. 
Булган сум нь мал аж ахуйн 4 багтай, 848 малчин өрхтэй, одоогоор 230518 мянган толгой малтай байна. Өвөлжилт хүндэрсэн зарим сумын 2500 гаруй бог 400 гаруй бод мал тус суманд өвөлжих урьдчилсан тооцоотой байгаа юм. Хэрэв их хэмжээний цас ороод цагийн байдал хүндэрчихгүй л бол Ховд аймгийнхаа бусад сумдаас хамгийн өнтэй өвөлжих цөөхөн сумдын нэг нь Булган сум юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%