ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Олны хүч оломгүй далай" хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нэгдэн, хамтарч ажиллахаа илэрхийллээ

2017-11-15

Ховд аймгийн үе үеийн удирдлагууд болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн санаачлагаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Ахмадын хороо, Улаан загалмайн хороо, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, ХИС-ийн Оюутны холбоо, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд, иргэд хөдөлмөрчидтэй хамтран “Олны хүч оломгүй далай” хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг өрнүүлэхээр шийдвэрлэн, уриалга гаргалаа. 
Монгол малч удмын өнөө цагийн иргэн бүрийн журамт үүрэг, үндэсний бахархал “Эв эе” хэмээн үзэж, “Олны хүч оломгүй далай” уриатай хариу нэхээгүй тус иргэний хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд энэ асуудлаар ажлын хэсгийнхэн аймгийн ИТХ-ын даргатай уулзаж харилцан санал солилцов.
Энэхүү иргэний хөдөлгөөнийг 2018 оны 03 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд иргэд хөдөлмөрчдөд хандан хэд хэдэн чухал санаачлагыг гаргаж байна. Тухайлбал: Аймгийн төвийн айл өрхүүд хоолныхоо ногооны хальс, хатсан боорцог, талхны үлдэгдэл, модны навч зэргийг хог болгож хаяхгүйгээр гялгар уутанд хураан, үе үе давс цацаж, малын тэжээл дарш болгон малчдад өгөх, мал нядалгааны газар малын цус, элэг, дэлүү, цөс, булчирхайг ашиглан тэжээл бэлтгэж малчдад өгөх, төрөл бүрийн цайны идээ шаарыг хаяхгүйгээр уутанд хураан хадгалаад малын тэжээлтэй хольж малд өгөх, хавар мал хүч муутай, туранхай байх тул монгол аргаар борц хатаан нөөцлөх болон Шинэ жилийн баярын замбараагүй хэрэглээг танаж, аж ахуй нэгж болон төрийн байгууллагуудаас цалин тэтгэвэр авдаг бүх иргэд 3 кг шар будаа, 2 кг элсэн чихэр, 1 кг давс, 4 кг гурил зэргийг 4 сарын цалин орлогоосоо хуримтлал үүсгэн авч уг  хөдөлгөөнд нэгдэхийг уриалав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%