ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн 91 багийн ИНХ-ын дарга нар “Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах нь” сургалтанд хамрагдаж сертификатаа гардан авав

2017-11-22

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Норвегийн тусламжийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас "Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах нь" сэдэвт үндэсний суурь сургалтыг 11 дүгээр сарын 08,09-ний өдрүүдэд зохион байгуулав. Нутгийн удирдлагын байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах, иргэдийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн 91 багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар болон 17 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нараас бүрдсэн 108 хүн хамрагдсан байна.

Ховд аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажиллаж буй идэвхтэн сонгуультнуудыг сургаж дадлагажуулах, мэдлэг мэдээллээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Үүний нэг томоохон ажил нь энэхүү сургалт бөгөөд Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах, олон нийттэй хийх уулзалт, иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах, тэргүүлэх арга замын талаарх практик зааварчилгаа, мэргэжлийн зөвлөмж өгсөнөөрөө уг сургалт онцлогтой боллоо.

Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод сертификат гардуулан өгсөн бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд багуудын ИНХ-ын дарга нарын дийлэнх хувь нь шинээр томилогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд ихээхэн мэдлэг өгсөн, туршлага болохуйц сургалт боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%