ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхжуулах үндэсний суурь сургалт эхэллээ

2017-11-14

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл /2017-2020/-ийн хүрээнд улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах, иргэдийн оролцоог хангах зорилтын хүрээнд Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг чадавхжуулах үндэсний суурь сургалт Өмнөговь аймагт эхэлж байна.

Тус сургалтад аймгийн 15 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 58 багийн иргэдийн Нийтийн Хурлын Дарга нар хамрагдаж байгаа ба тус сургалт нь 2017 оны 11 дүгээр сарын 14, 15 өдрүүдэд зохион байгуулагдана.

Аймгийн ИТХ-аас 2017-2020 баримтлах үзэл баримтлалд Бүх шатны Хурлын байгууллагын бие даасан байнгын ажиллагаа, эрх зүйн, эдийн засгийн чадамж, бааз суурийг бэхжүүлэх, боловсон хүчнийг мэргэшүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулах, хөгжсөн орнуудын болон бусад аймгуудын туршлагаас суралцах боломжийг судлан хэрэгжүүлэхээр тусган ба энэ бүрэн эрхийн хугацаанд Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%