ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УЛАН-ҮДЭ ХОТЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

2017-11-13

Дархан хот, Улан-Үдэ хотын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 50 жилийн ой энэ онд тохиож байна.  Ойн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 14, 15-ны  өдрүүдэд “Улан-Үдэ хотын соёлын өдрүүд -2017” арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу 2017.11.12 ны өдөр Улан-Үдэ хотын ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж соёлын өдрүүдтэй холбоотой харилцан санал солилцлоо. Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концерт Залуучууд театрт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний 16.00 цагаас болох ба тус арга хэмжээнд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн 11 дүгээр сарын 15-ны өдөр 10.00-11.30 цагт 50 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн Залуучууд театрт гарах бол 11.00-12.00 цагт Бизнес эрхлэгчдийн уулзалт Буудай зочид буудалд болох ажээ. 15-ны өдөр 17.00-18.30 Соёлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд зориулсан “Найрамдал” тоглолт Залуучууд театрын их танхимд тус тус болно.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%