ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааны товыг зарлалаа

2017-11-09

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 16 дугаар хурал хуралдлаа.

Тус хурлаар Даланзадгад сумын гэр хорооллыг агаарын чанарын үзүүлэлтээр бүсчлэн тогтоосон, агаарын чанарын бохирдол /утааг/ бууруулах үйл ажиллагааны талаар хийгдсэн ажлын тайлантай танилцлаа.

Мөн Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсаны дагуу Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2026 онд хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлагдсан Сэтгэцийн эрүүл мэнд, аймгийн Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрүүдийн хоёрдугаар үе шатны явцын хэрэгжилтийн тайланг хэлэлцэж Сэтгэцийн эрүүл мэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг 88 хувь, Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг 80 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж хяналтаас хаслаа.

Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүссэний 25 жилийн ойн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр товлож, тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг 2017  оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар товлолоо.

Мөн орон нутгийн өмчийн тухай болон аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%