ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН "ЗАЛУУ БАГШ НАРЫН ХОЛБОО"-ООС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “АЛТАН ӨВ – ЧАДВАРЛАГ ЗАЛУУ БАГШ” УРЛАГИЙН АНХДУГААР НААДАМД 270 БАГШ ОРОЛЦОЖ БАЙНА

2017-11-09

Ховд аймгийн залуу багш нарын холбооноос санаачлан жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн БСУГ-тай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагуудад ажиллаж буй залуу багш нарын дунд “Алтан өв-Чадварлаг багш” урлагийн анхдугаар наадмыг 11-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, залуу багш нарын урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж эцэг эх, сурагч, багш нарт сурталчлан түгээх зорилгоор явуулж байгаа тус наадамд ЕБС-ийн 19, СӨБ-ын 8 нийт 27 багийн 270 орчим залуу багш нар Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Хамтлаг бүжиг, Хөгжим, Чөлөөт үзүүлбэр гэсэн 6 төрлөөр оролцож байна. Наадмын шилдэг номеруудаас бүрдсэн "ГАЛА" тоглолтыг 11-р сарын 10 ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%