ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн 91 багийн Иргэдийн нийтийн Хурлын дарга нар чадавхжуулах сургалтанд хамрагдаж байна

2017-11-08

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ийн ажлын албанаас "Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах нь" сэдэвт үндэсний суурь сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтыг үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар тусгай хөтөлбөрийн дагуу тодорхой сэдвийн хүрээнд 2 өдрийн хугацаанд явуулах юм. Тухайлбал: Нутгийн өөрөө удирдах ёс ба багийн ИНХ-ын эрх зүйн үндэс, суурь ойлголт, Багийн ИНХ-ын хуралдаан, тэргүүлэгчид, иргэдийн оролцоо, Багийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж түүнд дүн шинжилгээ хийх арга зүй, Багийн ИНХ-ын шийдвэр, хэрэгжилт, түүнд тавих хяналт болон Бэлчээрийн менежмент зэрэг сэдвүүдээр сургалт явагдаж байна.

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд багуудын ИНХын дарга нарын дийлэнх хувь нь шинээр томилогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд ихээхэн мэдлэг өгсөн, туршлага болохуйц сургалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Сургалт маргааш өндөрлөнө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%