ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Шинэ Засгийн газрын анхны цахим хурал боллоо

2017-11-01

Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Яамдын сайд нар болон аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын удирдлагууд болон хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар оролцов.

Энэхүү хурлаар Монгол улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэн ажиллаж, Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, 11 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн семинарт бүрэн оролцох тухай 4 асуудлаар албан даалгавар өгч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон шуурхай хэрэгжүүлж ажиллахыг аймаг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Шинэ Засгийн газрын 01 тоот албан даалгаврын зорилго нь Төрийн албанд шударга, ил тод, нээлттэй байдлыг төлөвшүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх болон бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг  чангатгахад  оршиж  байна.

Цахим хурлын үеэр Ховд аймгийн удирдлагууд: Иргэдийн халамжийн мөнгөний санхүүжилт төсвийн орлого биелэхгүй байгаатай холбогдуулан халамжийн сангийн 439 сая төгрөгийн өр бий болоод байгаа, өнгөрсөн жил гарсан Мялзан өвчнийг дарах хүрээнд ажилласан зардлын санхүүжилтийн дутууг гүйцээж олгох асуудал болон төл маланд хийгдэх Мялзан өвчний эсрэг вакциныг нэн даруй нийлүүлэх шаарлагатай байгааг Засгийн газрын гишүүдэд сонордууллаа.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%