ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл" сэдэвт баруун бүсийн сургалт Увс аймагт боллоо

2017-10-27

2017 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яамдын сайдын тушаалаар шинээр батлагдсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрмийг танилцуулах зорилгоор “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт баруун бүсийн сургалт Увс аймагт 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Энэхүү сургалтанд манай аймгаас аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ховд аймаг дахь Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах, Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан, Дөргөн сумын Хурлын дарга Н.Базаррагчаа, Мөст сумын Хурлын дарга Ч.Болдхүү нарын аймаг орон нутгийн удирдлагууд болон төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл гээд 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдсан байна.

Тус сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулж, бичил уурхай бүхий 17 аймаг, 69 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл 500 орчим хүнийг хамруулан, шинээр батлагдсан бичил уурхайн хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголт өгч, гарын авлагаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. 

Цаашдаа Засгийн газрын тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу иргэд хоршоо, нөхөрлөл байгуулан нэгдэж, ажиллах боломжтой. Энэ нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох гол хөшүүрэг болох ажээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%