ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди НҮБХХ-ийн төслийн зохицуулагч Талгат Кертешеваар ахлуулсан туршлага судлах аялалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав

2017-10-18

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн хүрээнд Бүгд Найрамдах Казакстан улсад хэрэгжиж буй “Цөлийн бүсэд тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежментийг хангах” төслөөс 2017 оны 10 дугаар сарын 09-өөс 21-ний хооронд Монгол улсад туршлага судлах аялалыг зохион байгуулж байна.

Аялалын бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан Тусгай хамгаалалттай газар нутаг, ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болоод агнуурын менежмент, тахь сэргээн нутагшуулсан тэргүүн туршлага зэрэг мэдээлэл, хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%