ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди НҮБХХ-ийн төслийн зохицуулагч Талгат Кертешеваар ахлуулсан туршлага судлах аялалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав

2017-10-18

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сангийн хүрээнд Бүгд Найрамдах Казакстан улсад хэрэгжиж буй “Цөлийн бүсэд тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежментийг хангах” төслөөс 2017 оны 10 дугаар сарын 09-өөс 21-ний хооронд Монгол улсад туршлага судлах аялалыг зохион байгуулж байна.

НҮБХХ-ийн төслийн зохицуулагч Талгат Кертешеваар ахлуулсан аялалын бүрэлдэхүүн 10 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, аймгийн Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газраар зочлон, үйл ажиллагаатай танилцаж, хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага, иргэд, нөхөрлөлийн гишүүд болон ТББ-ын төлөөлөлтэй уулзан, харилцан туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Аялалын бүрэлдэхүүнийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан Тусгай хамгаалалттай газар нутаг, ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болоод агнуурын менежмент, тахь сэргээн нутагшуулсан тэргүүн туршлага зэрэг мэдээлэл, хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Бүгд найрамдах Казакстан улсын газар нутгийн байршил ойрхон бүс нутгуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд аялал жуулчлал, ан агнуур болон ховордож буй амьтан, ургамалыг судлах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна хэмээгээд манай аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 60 хувь нь хэтрэлттэй байдаг. Гэтэл БНКаз улс бэлчээрийн даацдаа зохицуулж, малынхаа тоо толгойг зохицуулдаг нь чухал санаачлага байна гэдгийг онцоллоо. Мөн тус улсад баруун бүсээс мах экспортлох боломжийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, холбож өгөхийг хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%