ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

2017 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-10-17

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг бөгөөд нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Орох хур тунадасны хувьд: Уур амьсгалын дунджаар нутгийн өмнөд хэсгээр 5-11 мм,бусад нутгаар дунджийн орчим хур тунадас ордог бөгөөд  нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

                           Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж:

2017 оны 11 дүгээр сард нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд 11 дүгээр сард нутгийн хойт хэсгээр ахиу цас орохоор урьдчилсан төлөв гарсан байна.

Ялангуяа намрын сарын сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч  олон удаагийн цас орсноор халтиргаа гулгаа үүсэх, уул даваа хаагдаж болзошгүй тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%