ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын ажлын алба Дөргөн суманд ажиллалаа

2017-10-11

Аймгийн ИТХ-аас Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Сумын ИТХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд 10 дугаар 11-ний өдөр ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дөргөн сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, сумын Засаг даргын орлогч Т.Дариймаа, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал нарын удирдлагууд хүлээн авч уулзан, сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын үйл явцын талаар мэдээлэл өглөө.

Энэхүү ажлын хэсэг Дөргөн сумын ИТХ-ын энэ оны үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. 

Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь "Тогтвортой амжиргаа 3" төслийн зохицуулагч Ж.Батсайхан нарын удирдлагууд болоод ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дөргөн сумын малчин өрхүүдийн намаржилтын байдал болоод өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцав. Ажлын хэсэг өнөөдөр Чандмань суманд ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%