ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2017 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-10-09

Энэ сарын агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байнаЭнэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим тунадас орох төлөвтэй. 

Алтайн өвөр говь, Их нууруудын хотгорын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна.

Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн дунд үегуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр  зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж:

2017 оны сарын цаг агаарын ерөнхий төлвөөр агаарын температурын хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байхаар байна. Орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим орохоор байна. Намрын сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, цочир хүйтэрч тариа ногоо хураалтын ажилд тааламжгүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%