Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар
төвийг Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулж, нээлтийн
арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ХИС-ийн захирал В.Сайнбаяр, Ховд Хөгжил Политиекник коллежийн дэд захирал Т.Гиймаа, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, ЗХЭДТөслийн зөвлөх Иван Такач, ЗХЭДТөслийн Үндэсний зөвлөх Д.Нармандах нарын уридлагууд оролцов.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага багатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөөг боловсруулах юм.
Загвар төвийн зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд
Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан,
төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой.
Гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн Загвар төвөөс чиглүүлэг
өгч, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг
хэрэгжүүлэх боломжтой.
Энэхүү үйл ажиллагааг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA
Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
төслөөс Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран хэрэгжүүлж
байна. Энэхүү төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт 25
гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хйиж, төвийн ажилтнуудыг шат дараалсан
сургалт, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.