Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэн
өнгөрөөх арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 05-ны өдөр “Баярын хурал”, “Хүндэтгэлийн
концерт”-ыг Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч
Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо
нарын аймаг орон нутгийн удирдлагууд, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, ахмад, гавъяат багш нарын төлөөлөл, боловсролын
салбарын ажилтнууд оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди баярын мэндчилгээ
дэвшүүлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй дараах багш, сурган
хүмүүжүүлэгчид болоод ажилтан албан хаагчдын шагналыг гардуулан өглөө.
Монгол улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор
Мянгад сумын ЕБС-ийн ахмад багш С.Цэцэгээ, Буянт сумын 12 жилийн сургуулийн
багш Ц.Бадамцэцэг, Зэрэг сумын 12 жилийн сургуулийн захирал Н.Галаа, сургалтын
менежер Э.Цэнгэл, Улсын БХН-ийн дүрэм ба жолооны багш Н.Батмөнх, Хөдөлмөрийн Хүндэт
медалиар Чандмань сумын цэцэрлэгийн багш Б.Эрдэнэчимэгийг шагнав.
Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ХИС-ийн Күнзийн
институтын багш Хуан Жэн Мэй, Аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр ХИС-ийн
БШТС-ийн Физик инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч Л.Мөнхбат, ХИС-ын НХУС-ийн багш
И.Бүрэн-Өлзий, 6-р сургуулийн сургалтын менежер З.Мөнхдалай, 2-р сургуулийн
Технологийн багш Д.Отгондалай, Прогресс сургуулийн бага ангийн багш
С.Эрдэнэгэрэл, Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Навчаа, 1-р
сургуулийн селесер Б.Цэнджав, 1-р цэцэрлэгийн багш Л.Ариунчимэг, Политехник
коллежийн багш Г.Мөнхцэцэг, Политехник коллежийн ажилтан Э.Болормаа нарыг
шагнасан байна.