ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“НЭГ СЭТГЭЛ- НЭГ ТУС” хандивын аянд Ховд аймгийн 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллага нэгдэж, нийт 12,473,350 төгрөг цугларсан байна

2017-10-03

Монголын дууны урлагийн салбарт цахиур хагалан гарч ирж буй дуурийн дуулаачдын улсын уралдааны шагналт, Цагдаагийн "СҮЛД" чуулгын гоцлол дуучин, Ховд нутгийн унаган хүү Ц.Бизъяа маань бөөрний архаг дутагдал болон элэг уушигны өвчний хавсарсан оношоор Японы Нагано хотын Саку центр эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.

Авъяаслаг залуу уран бүтээлч Ц.Бизъяагийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ, түүний дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-өөс санаачлан “НЭГ СЭТГЭЛ- НЭГ ТУС” аяныг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн.

Аяны хүрээнд орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус 50 гаруй байгууллагууд оролцон сэтгэлийн хандив өргөж, нийт 12,473,350 төгрөг цугларсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэхүү “НЭГ СЭТГЭЛ-НЭГ ТУС” аяны хүрээнд цугларсан халуун сэтгэлийн хандивыг дуучин Ц.Бизъяагийн ээж Р.Цэцэгээд 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өглөө.  

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн ИТХ-ын ажлын албыг төлөөлөн нэг өдрийн цалинг хандив болгон өгсөн юм.

Тус аянд нэгдэж халуун сэтгэлийн гараа сунган, туслаж, дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж хамт олон, элэг нэгт Ховд нутгийн ард түмэн та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%