ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТАН Ц.ДОЛГОРМАА ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦОНО

2017-09-27

Энэ оны 10-р сарын 11-18-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдох “World skills-2017 Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол улсаа төлөөлөн Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн Сантехникийн 3-р ангийн оюутан Ц.Долгормаа оролцохоор шалгарсан бөгөөд өнөөдөр түүнийг багш С.Батаагийн хамтаар үдэж өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан болон албаны бусад хүмүүс, коллежийн багш, оюутан сурагчид оролцлоо.

Уг тэмцээн нь ур чадварын 51 төрлөөр явагддаг, 2 жилд нэг удаа явагддаг томоохон тэмцээн бөгөөд Монгол улсаас нийт 6 оролцогч оролцохоор болсон юм.

Оюутан Ц.Долгормаагийн хувьд уг тэмцээний “Сантехник ба халаалт”-ын төрөлд оролцоно. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%