Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь харилцагчдадаа ойр
байж, тав тухтай орчинд түргэн шуурхай, эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн
үйлчилгээ хүргэх зорилгоор шинэ тооцооны төвөө Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын
Нутгийн зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын ИТХ- дарга Н.Сэр-Од,
сумын засаг дарга У.Цэрэнтогтох, ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны
захирал Ж.Товуудорж, ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат нарын удирдлагууд оролцов.
Тус банк нь 1991 онд орон даяар салбар нэгжтэйгээр Хөдөө
Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн
байдлаар ХААН банк нь үйл ажиллагаагаа
өргөжүүлэн Монгол улс даяар нийт 537 салбар
нэгжтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк болсон бөгөөд Монгол улсын
нийт айл өрхийн 70 гаруй хувьд дэлхийн жишигт нийцсэн банкны цогц үйлчилгээг
хүргэн ажиллаж байна.