ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” XX их наадамд 8 багийн 300 гаруй оюутан залуус оролцож байна

2017-09-25

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадмын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн төв талбайд боллоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан, Монголын оюутны спортын холбооны Гүйцэтгэх захирал, ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч Ч.Эрдэнэтуяа, орон нутгийн их дээд сургууль, коллежийн захирлууд, албаны төлөөлөл оролцлоо. 

“Унирверсиад-2017” XX наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд Хөгжил политехник коллежийн найман багийн 300 гаруй баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 6 төрөл, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, ардын бие биелгээ, оюутан мисс гэсэн урлагийн 6 төрөл тус бүрээр 150 багц медаль, илжин явах цом-ын төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Мөн наадмын үеэр оюутны эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, их дээд сургууль, коллежийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%