ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулав

2017-09-25

Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран аймаг, сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах албадын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 22-23 ны өдрүүдэд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхим, хээрийн сургуулийн талбайг түшиглэн зохион явууллаа. 

Сургалтанд: Ховд аймгийн 17 сумын орон нутгийн Гамшгаас хамгаалах албадын удирдах албан тушаалтан болон Жаргалант сумын 12 багийн удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд энэхүү сургалтаар

-Гамшгаас хамгаалах тухай хууль

-Галын аюулгүй байдлын тухай хууль,

-Гамшгаас хамгаалах төлөвлөгөө,

-Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого

-Аюулт үзэгдэл ослын тухай

-Хүн, мал амьтны гоц халдварт өвчин

-Эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр 12 цагийн танхимийн сургалт, 6 цагийн дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%