ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллага, ОХУ-ын Тува улсын дээд хурлын сонгуультан, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ боллоо

2017-09-19

Баруун бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан, ажилтнууд, ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын дээд хурлын Төлөөлөгчид, ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын арга хэмжээ 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалт, спортын арга хэмжээ нь баруун бүсийн аймгуудын НӨУЁБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, орон нутгийн НӨУЁБ-ын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой, үр дүнтэй уулзалт болсон юм.

Энэ удаагийн арга хэмжээнд Тува улсын Дээд хурал /парламент/-ын холбооны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд ба мэдээллийн бодлогын хамтын ажиллагааг хариуцсан байнгын хорооны дарга Кара-оол Юрий Валерьевичаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл, Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Энхбатаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон бол манай аймгаас ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын зөвлөх Хатанзориг, Ховд аймаг дахь Монгол банкны захирал Ц.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дүгэржав, С.Лхагвасүрэн, Л.Бадамхорлоо, аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа болон ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%