ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2017-09-10

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачлагаар аймгийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар болон байгууллагын дарга, эрхлэгч нар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцжээ.

Уг арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх аймаг, орон нутгийн намаржилт, өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд мөн Чандмань, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй ажлаа болон өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.  

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%