ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"Хар ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн "Баярын хурал" боллоо

2017-09-09

Ховд аймагт Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн Баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт 09 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнх нарын аймгийн удирдлагууд болон үе үеийн дарга, ажилтнууд оролцов. 
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хамт олонд 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, БОАЖЯ-аас шагнасан автомашин, мотоцикл, бусад тоног төхөөрөмж болоод "Байгаль орчны тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр доктор З.Бурмаа, байгаль хамгаалагч М.Алтангэрэл, БОАЖЯ-ны “Жуух бичиг”ээр нягтлан бодогч С.Сарангэрэл нарыг шагнасан шагналыг гардуулан өглөө. 
Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэн тус байгууллагын хамт олонд аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” дурсгалын зүйл хадгалуулав. Мөн тус байгууллагын байгаль хамгаалагч Б.Болд, мэргэжилтэн А.Хашбаатар, ахмад ажилтан н.Дашдарь нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%