Монгол улсын Гавъяат багш З.Цагаанхичигийн нэрэмжит Эрдэнэбүрэн
сумын ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургуулийг 1967 онд тэр үеийн бага сургууль байхад 4 дүгээр ангийг
төгссөн өдгөө 60 дөхсөн ахмадууд маань 09 дүгээр сарын 08-13-ны өдрүүдэд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна.
Энэхүү түүхэн ойгоо тэмдэглэж буй 38 ахмадыг аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын Нутгийн
зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн танхим,
Галдан хааны өргөөнд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн орон нутгийн цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил болоод аймгийн
ИТХ-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд болон Эрдэнэбүрэн суманд хийж хэрэгжүүлэх гэж
буй томоохон бүтээн байгуулалт, төлөвлөгөөний талаар мэдээлэл хүргэж,
төгсөлтийн уулзалтаа тэмдэглэж буй танай төгсөгчдийн хувьд Эрдэнэбүрэн сумын
Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хэрэгцээт техник тоног төхөөрөмж
авч өгч суманд 2000 орчим мод тарьж сумынхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй болсон
хойч үеийн сурагчиддаа хөрөнгө оруулалт хийж байгаа нь бусад төгсөгчдөөс
онцлогтой, цаашид ч сургуулийнхаа төгсөгчдийг Улаанбаатарт биш төгссөн
сургууль, төрсөн сумандаа хөрөнгө оруулалт хийж төгсөлтийн баяраа тэмдэглэхийг
уриалах болно хэмээн онцолсон юм.