ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Цэвэрч Ховдчууд" болзолт уралдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо

2017-09-07

Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд иргэдийг хоггүй орчинд амьдрах сэдлийг бий болгох, хог хаягдлын хор уршиг, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сурталчлан таниулахад ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын,идэвх оролцоог сайжруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны нээлтийн үйл ажиллагаа 09 дүгээр сарын 07-ны өдөр болов.

Болзолт уралдааны хүрээнд долоо хоног бүрийн Пүрэв гарагийг Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зарласны дагуу энэ өдөр Буянт голын ай сав газрыг хамарсан их цэвэрлэгээг хийлээ.

Энэхүү цэвэрлэгээнд Ховд аймгийн нийт төрийн албан хаагчид болоод оюутан залуус 12 хэсэгт хуваагдан цэвэрлэгээ хийж, аймгийн ИТХ хоёр гүүрнээс доош хэсгийг хариуцан амжилттай ажиллав.

Ажлын албаны ажилтнууд 8 дугаар хэсэгт багтан бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%