ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“Ховд-Хөгжил Политехник коллеж”-ийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2017-09-04

Алтан гадас одонт “Ховд-Хөгжил Политехник коллеж”-ийн 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн нээлт 09 дүгээр сарын 04-ний өдөр боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл нарын аймаг орон нутгийн удирдлагууд болоод МБС-ын Орон нутгийн салбар зөвлөлийн гишүүд, түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчдад хандан өнгөрсөн онуудад бүс, улсын тэмцээн, уралдаануудад гаргасан амжилтаа бататган, илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүллээ.

Энэ үеэр гаргасан амжилт бүтээлийг нь үнэлэн багш Т.Уламбаярыг "Ховд аймгийн Хүндэт тэмдэг"-ээр, багш А.Тунгалагцэцэг БСУГ-ын "Есөн Эрдэнэ", багш Д.Баасанхүү, Х.Марима нарыг БСУГ-ын "Эрхэм үйлстэн", багш Ц.Дэлгэрсайханыг Аймгийн засаг даргын Ховдын төлөө тэмдгээр тус тус шагнаж урамшуулав.

Мөн 2017 оны "Шилдэг түншлэгч байгууллага"-аар Д.Энхсайхан даргатай "Ховд Дулааны станц" төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон, Э.Өлзийхүү даргатай "Хан Жаргалант Ховд хоршоо"-ны хамт олон шалгарсныг танилцууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%