ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ЗАЛУУЧУУД БА СУМЫН ХӨГЖИЛ” Булган сумын залуучуудын уулзалт, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2017-09-05

Өдөрлөгийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Т.Батхуяг нээсэн бол аймгийн ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүн Б.Гантогоо, аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн амьдрах ухааны сургагч багш Ч.Нямхүү, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Бурмаа, Булган сумын нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч А.Шинэжил залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, сумын ИТХ-ын үйл ажиллагаа, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын эрүүл мэнд өнөөгийн байдал, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 
Уулзалт өдөрлөгийн үеэр “Залуусын давалгаа” үйл ажиллагааны үеэр хандивласан нэмнээг Булганы сайн малчин С.Батбулган, Т.Мөнхжаргал нарт гардуулж өглөө. Өдөрлөгт 60 гаруй залуу хамрагдаж залуучуудын хөдөдмөр эрхлэлт, сумын залуучуудын бодит оролцоо ба нийгмийн идэвхи, залуучуудын чөлөөт цаг өнгөрүүлэх газар, түүнийг бий болгох хөгжүүлэх нь сэдвийн дагуу салбар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөмж гаргасан ба Булган сумын ИТХ-ын дэргэдэх “Залуучуудын зөвлөл” 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%