ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хурал боллоо

2017-09-01

          Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хурал 2017.08.31-ний өдөр хуралдаж тус хурлаар долоо асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг дэмжиж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанд танилцуулахыг хурлын даргад үүрэг болголоо.     

        Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагчаар “Хөгжил хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ыг зарим хувийн хэвшилийн компанитай хамтран оролцохыг зөвшөөрлөө.

        Аймгийн хүндэт иргэнээр “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жонс Стивенийг шагнаж, зарим иргэдийг төрийн шагналд тодорхойллоо.

Мөн орон нутгийн өмч хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Саусгоби сэндс ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний тухай, Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%