ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо

2017-09-01

Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар явагдаж байгаа энэ өдөр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Жаргалант сумын 12 жилийн II сургууль, II цэцэрлэгийн шинэ хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо.

Тэрээр хэлсэн үгэндээ: Монголын ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид болоод эцэг эхчүүд, төр хувийн хэвлийн уялдаа холбоо чухал гэдгийг онцлоод нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэн, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 Энэхүү 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 1-р ангид 1900 гаруй сурагч шинээр элсэж, нийт бага ангид 9006, дунд ангид 6015, ахлах ангид 3559 сурагч, төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 12 нийт 43 СӨБ-ын байгууллагад 7200 гаруй хүүхэд хүмүүжиж, 2100 гаруй багш ажилтнууд ажиллахаар бэлтгэлээ хангаж өнөөдөр үйл ажиллагааныхаа нээлтийн хийж байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%