ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

2017-09-01

Өнөөдөр 2017/2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар явагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын 12 жилийн I сургууль болон 1-р цэцэрлэгийн 2017/2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо.

Тэрээр: “Сургууль, цэцэрлэг бол олон нийтийн оролцоонд түшиглэсэн хүүхдийн болон хүний хөгжлийн төв байх ёстой юм шүү” хэмээн онцлоод энэ өдөр сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр цэцэрлэгт орж буй алдрай бяцхан үрсүүддээ, бага ангид элсэн суралцахаар сургуулийн босгыг анхлан алхан орж буй хүүхдүүддээ болон нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, сурагчиддаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж  сурлага, урлаг, спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%