Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйл, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 "а" дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 160, 161 дүгээр тушаалыг үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн "М" нь тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь албан ёсны шинжилгээний хариугаар батлагдсан тул Засаг даргын захирамжаар тухайн иргэний амьдардаг байр болон БОЭТ-ийн Халдвартын тасгийн барилга байгууламжид хорио цээрийн онцгой дэглэм тогтоох, хорио цээрийн дэглэм тогтоосон газруудад пост ажиллуулж, хүний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, дэглэмийн хэрэгжилтийг хангаж, халдвар тархалтыг таслан зогсооход чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч ажиллахыг албаны хүмүүст үүрэг болголоо. Энэ хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 28-ны 18:00 цагаас, 8 дугаар сарын 30-ны 23:00 цаг хүртэл хугцаанд хорио цээрийн дэглэмийг тогтоолоо.