Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Ховд аймгийн нийт сумдаас төлөөлөл болон ирсэн залуус чуулж аймгийн ИТХ-ын дэргэд "Залуучуудын зөвлөл"-ийг байгуулан, гишүүд, тэргүүлэгч, Тэргүүнээ сонгосон билээ. Тус зөвлөлийн залуусын төлөөллүүдийг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа танилцуулсан бөгөөд зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй "Залуусын давалгаа" танин мэдэхүйн болон спортын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Уг арга хэмжээ нь Залуучуудын
холбоо харилцааг нэмэгдүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг сэтгэлгээг
нийгэмд төлөвшүүлэх зорилгоор зохиогдох бөгөөд Элсний
воллейбол, 3-ийн эсрэг 3, сагсан бөмбөгийн тэмцээн, болон "Алтан хонх” асуулт
хариултын тэмцээнүүд болох юм байна.