ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"Залуучууд ба Тогтвортой хөгжил" аймгийн залуучуудын чуулган амжилттай явагдаж өндөрлөлөө

2017-08-11

Аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан аймгийн ИТХ-тай хамтран залуучууд өөрсдийн тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, орон нутгийн түвшний шийдвэр гаргах үйл явцад оролцох, шийдвэр гаргагчдад нөлөөлөх бүтцийг бий болгох зорилгоор “Залуучууд ба тогтвортой хөгжил” аймгийн залуучуудын нэгдсэн чуулганыг 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Уг чуулганд аймгийн сумдаас хүрэлцэн ирсэн нийт 140 гаруй залуус оролцож өөрсдийн тулгамдаж буй асуудлаар ярилцаж, шийдэлд хүрэхийг зорилоо. 

Уг чуулганаар Залуучуудын бодит оролцоотой түншлэлийг бий болгож, эргэх холбоог үүсгэх, Тогтвортой хөгжлийн талаарх нэгдсэн ойлголттой болж, сум багийн түвшинд ТХЗ-уудыг хангаж ажиллахаар ярилцаж, сумдаас ирсэн төлөөлөгчид өөрсдийн сумдад бодитоор хийж  болохуйц бүтээлч ажлуудыг санаачлан нийт залуучууддаа танилцуулан заавар, зөвлөгөө авч, цаашид ажиллах урмаар тэтгэгдэн буцлаа. 

Чуулганы үеэр залуучууд нэгдэн аймгийн ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлийг 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан тэргүүн, тэргүүлэгч нарыг сонгон Гишүүний үнэмлэхийг гардуулан өгсөн юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%