ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн төсвийн 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн талаар хэлэлцэв

2017-08-09

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хуралдаанд Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан, Д.Батхуяг нарын Тэргүүлэгчид оролцож 81,8 хувийн ирцтэйгээр хуралдан Орон нутгийн төсвийн 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн талаар хэлэлцэв.

Үүнээс гадна Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, "Шилмэл мал" хөтөлбөр батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн хүндэт тэмдгээр шагнах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%