“Монгол тууль” нь хэдэн зуун
шад шүлгээс бүтдэг, үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн ур чадвар,
хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан цогц туурвил билээ. Тууль нь 2009
онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн
жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.
Энэхүү түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан бүтээн босгож буй “Хан алтайн дуулал” цогцолборыu одоогоос 2 жилийн өмнө Ховд аймгийн уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан эхлүүлж байжээ. Нутгаа, түүх соёлоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн дэм, хандиваар боссон "Хан алтайн дуулал" цогцолборын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯамны ТЗУГ-ийн
дарга Б.Үнэнбат, Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон, аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгч Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-эрдэнэ, “Белон” ХХК-ийн
захирал Р.Баатархүү нарын төлөөлөл оролцов.
Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС”
ХХК, Барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол Интернейшнл” ХХК, Авто зам зогсоолын
ажлыг “АЗЗА” ТӨХК, Гадаад тохижилтыг “Буянт стандарт” ХХК, Дотор засал
чимэглэлийг “ARCHJS” ХХК гүйцэтгэжээ.
“Хан алтайн дуулал” цогцолбор хэмээх түүхэн бүтээн байгуулалт нь олон ястны өлгий Ховд нутгийн харьяат, нутгаа гэсэн сэтгэлтэй 40 гаруй хүний сэтгэлийн хандиваар өөрөөр хэлбэл тэрбум 500 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр цогцолсон байна.
"Хан алтайн дуулал" цогцолборын 8 метр гаруй өндөртэй сүрлэг хөшөөг бүтээн босгосон Монгол улсын Төрийн соёрхолт Л.Ганхуяг хэлэхдээ Дархан цаазат амьтадаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьсон хэмээн ярьж байлаа.