ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт сургалт боллоо

2017-07-24

Аймгийн ИТХ, "Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслөөс хамтран "Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт сургалт 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд боллоо. Сургалтанд Ховд аймгийн 16 сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал болон сумын Бэлчээр ашиглагчдийн холбооны тэргүүн зэрэг 100 гаруй хүн оролцлоо. Нүүдэлчин Монголчууд бидний бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй томоохон асуудлын нэг бол бэлчээрийн менежмэнт юм. Бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглахад чиглэсэн энэхүү сургалт нь бэлчээрийн ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, хоршоо байгуулж хэрхэн хөгжүүлэх чиглэлээр баримтлах үндсэн чиглэл хийгээд малын тооны харьцааг даацад хэрхэн тохируулах талаар мэдээллүүдийг өгч, зөвлөмжүүдийг хүргэсэн, бусад сумдаасаа туршлага солилцох хийгээд бүтээлч санал санаачлагаа Бэлчээр Ашиглагчдын Холбооны цаашдын төлөвлөгөөнд тусгуулах гээд өргөн боломжуудыг нээж өгсөнөөрөө давуу талтай байлаа.

Үүнээс хархад малчид маань эдийн засгийн гол тулгуур болсон эрдэнэт мал сүргийнхээ тоо толгой бус бэлчээр ашиглалт, сүргийн бүтэцдээ анхааран, малаа эрүүлжүүлж, махны чиглэлээр өсгөн экспортонд гаргах, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан хоршоог хөгжүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх  боломж байна.

Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн: Тэрээр дараа дараагийн хийж хэрэгжүүлэх ажил их байгааг дурьдаад бэлчээр ашиглах гэрээ, бэлчээр ашиглалтын журам батлах мөн шинэчлэн баталж сайжруулахдаа анхаарах хэд хэдэн зүйлийг та бүхэндээ хэлмээр байна. Журмаа хатуу нөхцөлтэйгөөр боловсруулж, үүнийхээ дагуу хариуцлага тооцож, төрийн төмөр нүүрийг үзүүлж байж гэрээ маань хэрэгжиж хөрсөн дээрээ буух болно. Мөн журмандаа сүргийн зохистой бүцсийг сайтар анхаарч ажиллах болоод хээлтүүлэгчиййн чанарын асуудлыг тусгаж ажиллах нь зүйтэй юм.

Нэг жишээ дурьдахад Баян-Өлгий аймгийн Алтай сум прокурортойгоо гэрээ байгуулж, журмаа зөрчсөн, багийн болон сумын ИНХ-ын тогтоол зөрчсөн малчдад хариуцлага тооцож эхэлсэн байдаг. Ингэснээр малчид, иргэд маань бие биедээ хяналт шаардлага тавьдаг, хууль журмын дагуу хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, тус журам үр дүнгээ өгч бэлчээр хамгаалалт сайжирсан байсан.

Энэхүү сургалтаас сурч мэдсэнээ сум орон нутагтаа хэрэгжүүлж, малчиддаа мэдээлэл хүргэж ажиллахыг уриалаад, тулгамдаж буй асуудал болоод сайн туршлагаа хуваалцаж идэвхи санаачлагатай оролцсон сумын удирдлагууд, Төлөөлөгчид, мэргэжилтнүүдэд баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн олон сумдад зам муутай, ус байхгүйгээс ашиглагддаггүй бэлчээр олон байгааг сумын удирдлагууд анхааралдаа авч замыг нь засаж, худаг ухаж малчиддаа туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах хэрэгтэй байна хэмээлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%